Ангарагт очсон хоёр сая гаруй нэрсийн 260 мянга нь хятадынх

 Өнгөрөгч хавар хөөрсөн НАСА-гийн  хиймэл дагуул өнөөдөр Ангараг гариг дээр амжилттай газарджээ. Ангаргийн дотоодод хайгуул судалгаа хийх үүрэгтэй энэхүү хиймэл дагуул дэлхийн 2429807 хүний нэрсийг Ангарагт хүргэсний 260 мянга нь хятад хүний нэр байна. 
  Өмнө нь Ангаргийг зорьсон хиймэл дагуулуудын гуравны нэг хувь нь газардах үедээ осолдож байсан тул InSight-ыг амжилттай газардсанд НАСА-гийн мэргэжилтнүүд ихээхэн баяртай байна. Мөн өмнөх аяллын явцад хиймэл дагуулууд Ангаргийн зөвхөн гадаргууг судалж байжээ. Энэ удаагийн төсөл нь тус гаригийн дотоодоос гадаргуу хүртэлх иж бүрэн судалгааг хийх юм. Тун удахгүй бид Ангараг гаригийн талаар урьд хожид сонсогдоогүй сонин сайхан юм дуулах нь ээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ