Хятадад энэ сард гурван үйлдвэр дэлбэрч олон хүний амь эрсдэв
Хятадын Өвөрмонголын өөртөө засах оронтой хил залгаа Хэбей мужийн Хаалган (Жанцякоу) хотын Цяодун дүүрэг дэх химийн үйлдвэрийн ойролцоо өчигдөр шөнө дунд дэлбэрэлт болсны улмаас 22 хүн амь насаа алдаж, 22 хүн шархдан эмнэлэгт хүргэгджээ. Авралын ажил үргэлжилж буй бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байна.
Үүнээс хэдхэн хоногийн өмнө Жилин мужийн Дунфан дүүргийн машин үйлдвэрлэх үйлдвэрт дэлбэрэхэд 57 хүн өртсөн юм. Энэ сарын 11-нд түүнчлэн Шандун мужийн Пиньин дүүрэгт оёдлын үйлдвэрийн агуулах дэлбэрч зургаан хүн амь үрэгдэж, таван хүн шархаджээ.
Ийнхүү Хятадад ганцхан сарын дотор гурван үйлдвэр дэлбэрсэн ч тэдгээрийг террорист ажиллагаанаас үүдэлтэй гэж үзэхгүй байгаа аж.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ