Тэнгист болсон будлиан: НҮБ, ЕАБХАБ, Европарламент хэрхэн үзэж байна

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга хүлээцтэй байхыг Орос, Украинд уриалжээ. Энэ тухай мэдэгдэл тус байгууллагын сайтад тавигдсан байна.

Хоёр тал дээд зэргээр хүлээцтэй байж,  эвийн бүхий л  боломжтой арга хэрэгслээр   түгшүүртэй байдлыг зөөлрүүлэхийн тулд  шаардлагатай алхам хийх ёстой гэж Антониу Гутерреш онцлон тэмдэглэжээ.

Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага  (ЕАБХАБ) ч  түгшүүртэй байдлыг шатлан өргөжүүлэхгүйн тулд яриа хэлцээ хийхийг уриалсан байна. Энд украины асуудлыг нэг гол асуудал болгон авч үзэхийг хүсч байгаа ажээ.

Украины парламентын даргатай уулзсан Европын парламентын дарга Антонио Таяни хамтран ажиллах шаардлагатай тухай бас ярьсан байна.

 “Орос, Украин хоёр бие биеийнхээ эсрэг биш, харин бие биетэйгээ хамт байгаасай хэмээн хүсч байна” гэж Туркийн ерөнхийлөгч хэлжээ.

 Арваннэгдүгээр сарын 25-нд Украины тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд Оросын харъяа усанд  цөмрөн. Орсон  юм. Багийнхныг саатуулахын тулд оросын хилчид зэвсэг хэрэглэхэд хүрсэн байна. Уг өдөөн хатгалгад оролцсон нийтдээ 24 хүнийг саатуулжээ.  Одоо тэднээс 12-ыг нь баривчилаад байна.  Украинд  дайн цагийн байдал тогтоожээ.


Оросын Аюулаас хамгаалах алба   украины саатуулагдсан усан цэргүүдээс хурааж авсан баримт бичгүүдийг танилцуулсан байна.  Эдгээр баримт бичигт  Украины  тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцуудыг Оросын харъяа усанд  орохыг тушаасан төдийгүй, тодорхой чиглэл  болон зориудаар зөрчих  улсын хилийн цэгийг ч зааж өгсөн байжээ.


 


С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин