Украинд дайны цагийн байдал тогтоож, сонгууль болох өдрийг товлов
Дээд рад арваннэгдүгээр сарын 28-наас Украинд нэг сарын хугацаагаар дайны цагийн байдал тогтоох шийдвэрийг батлажээ.
Тус орны ерөнхийлөгч Петр Порошенко энэ хуулийн төслийг оруулсан бөгөөд уг арга хэмжээ нь цохилт ирнэ хэмээн үзэж буй Украины ердөө гурван бүс нутаг – Орос, Молдавтай хиллэдэг нутаг, түүнчилэн Хар болон Азовын тэнгисийн эргийн дагуух нутагт хамаарах болно гэж санал хураахын өмнө депутатуудад мэдээлсэн байна.
Үүний зэрэгцээ украины парламент ерөнхийлөгчийн сонгуулийг товыг зарласан бөгөөд сонгууль 2019 оны гуравдугаар сарын 31-нд болно.
Энэ хоёр шийдвэрийг Дээд радын 298 депутат дэмжсэн бөгөөд одоо уг шийдвэр баталсан үеэс хүчин төгөлдөр болж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ.
Дайны цагийн байдал нь генералуудад их бүрэн эрх олгодог байна. Тэд хөдөлмөрийн үүрэгт ажил гүйцэтгүүлж, жишээ нь окоп ухах ажилд хөдөлмөрийн чадвартай иргэдийг явуулж болно. Албан тушаалтнуудаас аливаа эд хөрөнгө (түүний дотор машин, байр, офис) гаргуулж болно. Хөл хорих цаг тогтоож, картаар хангамж хийхийг зөвшөөрнө. Улс төрийн үйл ажиллагааг бас хязгаарлана.
Крымын эргийн ойролцоо өнгөрсөн ням гарагт болсон будлианы дараа ийнхүү дайны цагийн байдал тогтоожээ. Арваннэгдүгээр сарын 25-нд украины гурван хөлөг онгоц улсын хил давж, ОХУ-ын нутаг дэвсгэрийн усанд орсон байна. Хөлөг онгоцууд зогсохыг шаардсан шаардлагыг тоогоогүй аж. Тийнхүү зэвсэг хэрэглэн, хөлөг онгоцуудыг саатуулж, одоо Керчид байгаа юм.
Керчийн хоолойд болсон энэ өдөөн хатгалгад Украины тусгай албадын ажилтнууд оролцсон байна. Усан цэргүүд болон хөлөг онгоцонд байсан Украины аюулаас хамгаалах албаны бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг үүнийг харуулжээ. Хил зөрчсөн гэдгээ мэдэж байсан, ингэх тушаал өгсөн гэдгийг тэд цөмөөрөө нотлосон байна. Ингэхдээ украины хөлөг онгоцууд Крымыг Орост нэгдэхээс бүр өмнө оросынх байсан нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ.
Керчийн хоолойд украины хөлөг онгоцууд будлиан гаргасныг Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбарлахдаа, Крымын гүүрийг устгана хэмээн сүрдүүлж байгаатай холбогдуулан Оросын тал аюулаас хамгаалах өндөржүүлсэн арга хэмжээ авсан юм гэж мэдэгдсэн байна.
“Ялангуяа Керчийн гүүрийг дэлбэлж, устгахыг уриалсныг харгалзан Оросын тал аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн арга хэмжээ авлаа” тэр ярьжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ