Францын Сенатын албан тушаалтныг Хойд Солонгосын тагнуулч хэмээн саатуулжээ
Францын Сенатад өндөр алба хашдаг Бенуа Кеннедиг Хойд Солонгосын тагнуулч байж болзошгүй хэмээн сэжиглэж саатуулсан тухай “AFP” агентлаг мэдээлэв. Түүнийг гадаад улс руу төрийн нууц мэдээлэл цуглуулж илгээсэн гэж Францын тусгай албад баривчлан байцаалт авсан аж.
Францын тусгай албад түүнчлэн Франц-Солонгосын найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч Бенуа Кеннедийн Парис дахь гэр, эцэг эхийнх нь Дижон дахь гэрт тус тус нэгжлэг хийсэн тухай “Le Parisien” сонин уламжилсан байна.
Францын сенат баривчилгааны талаар тайлбар өгөхөөс татгалзжээ.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ