Кино урлагийн шинэчлэгч Бернардо Бертолуччи нас баржээ


Италийн нийслэл Ром хотноо домогт кино найруулагч, цагтаа коммунист, буддын шашинтан, Зигмунд Фройдын онолыг бишрэгч явсан Бернардо Бертолуччи 78 насандаа өөд болжээ.  Найруулсан кино болгондоо туршилт хийн кино урлагийн жинхэнэ шинэчлэгч байсан тэрээр “Оскар”-ын шагналыг хоёронтаа гардаж, нэр хүнд бүхий олон улсын кино наадмуудын шагналыг бишгүй олон удаа хүртэж байв.  

Бернардо Бертолуччигийн “Конформист” (1970), “Парис дахь сүүлчийн танго” (1972), “Хорьдугаар зуун” (1976), “Сүүлчийн эзэн хаан” (1987), “Мөрөөдөгчид” (2003) гээд дэлгэцийн олон бүтээл нь дэлхийн шилдэг киноны сан хөмрөгт зүй ёсоор багтдаг билээ.




Б.Туг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин