АНУ Мексиктэй залгаа хил дээр цагаачдын эсрэг нулимс асгаруулагч хий хэрэглэв

Америкийн хилчид  Төв Америкийн зүгээс тус орны хилийг олноороо давах гэсэн оролдлогыг таслан зогсоожээ.  “Цагаачдын аяныг” зогсоохын тулд нулимс асгаруулагч  хий хэрэглэсэн  байна. 

“Milenio” сонинд бичсэнээр, аянд таван мянга гаруй хүн оролцож байгаа ажээ.  Ийнхүү олноороо хил давах гэсэн оролдлогыг эхлээд  зохион байгуулалттай бүлэг хийсэн байна. Энэ бүлгийнхэн америкийн цагдаагийн хүчний бүслэлтийг сэтлэж, АНУ-ын хил рүү хөдлөжээ.

Хүчнийхэн нулимс асгаруулагч  хий хэрэглэсэн байна. Ийнхүү хил давах гэсэн оролдлогын үеэр хичнээн хүн хэлмэгдсэн,  хүчний байгууллагуудын ажилтнууд өөр ямар хариу арга хэмжээ авсан нь одоогоор тодорхойгүй байна.

Хэрвээ нууц цагаачидтай хийх тэмцэл шаардвал, америкийн өмнөд хилийг бүрэн хаана гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп түрүүнд нь сүрдүүлж байсан юм. АНУ дүрвэгчийн статусын эрхтэй хүмүүсийг АНУ-д оруулна, харин бүх нууц  шилжигчид  “Мексикт үлдэх болно” гэж ерөнхийлөгч онцлон тэмдэглэжээ.

С.Инда

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин