Хил зөрчсөн украины хөлөг онгоцуудыг саатуулжээ


 

Оросын Аюулаас хамгаалах албаны олон нийттэй холбоо барих төвийн мэдээлснээр,  ОХУ-ын хилийг зөрчсөн украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоцыг  саатуулжээ.  Ингэж саатуулах ажиллагааны үеэр зэвсэг хэрэглэсэн байна.  Украины цэргийнхэн тэдний хөлөг онгоцуудыг дагалдан явж байсан Оросын Аюулаас хамгаалах албаны хилийн алба болон ОХУ-ын Хар тэнгисийн флотын хөлөг онгоцуудаас  тавьсан зүй ёсны шаардлагыг үл ойшоон, осолтой маневр хийж байсан юм гэж Оросын Аюулаас хамгаалах албаны олон нийттэй холбоо барих төвөөс онцлон тэмдэглэжээ.

 

Украины цэргийн хөлөг онгоцуудыг албадан  зогсоох зорилгоор оросын хөлөг онгоцууд зэвсэг хэрэглэснийг РИА Новости агентлаг мэдээлсэн байна. Украины зэвсэгт хүчний шархадсан гурван цэргийн албан хаагчид эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд тэдний амь насанд  аюулгүй байгаа ажээ.

Украины тэнгисийн цэргийн хүчний хөлөг онгоцууд оросын улсын хил зөрчсөнтэй холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Оросын харъяа тэнгисээр дамжин, Керчь-Еникалийн сувгаар цэргийн хөлөг онгоц явж өнгөрөх журмыг украины тал мэдэж байсан бөгөөд  түрүүнд нь хөлөг онгоцууд тайван явж өнгөрөхөд энэ журмыг  мөрдөж байсан юм гэж Оросын Аюулаас хамгаалах албаны олон нийттэй холбоо барих төв тэмдэглэжээ.

 

Өнгөрсөн ням гарагт Украины тэнгисийн цэргийн хүчний гурван хөлөг онгоц  Тэнгисийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын хоёр зүйл ангийг зөрчин, оросын түр хаалттай усан мандалд орж,  Хар тэнгисээс Керчийн хоолой чиглэн явсныг өмнө  нь мэдээлсэн юм.  Эдгээр хөлөг онгоцыг зогсоох зорилгоор оросын хилийн нэг хөлөг онгоц ойртож очихоос аргагүйд хүрсэн байна. Сүүлд нь украины хөлөг онгоцуудад туслахаар  украины Бердянск хотсоос цэргийн хөлөг онгоцууд Азовын тэнгис рүү гарсан ч,  удалгүй буцжээ.

 

Аюулгүй байдлыг хангах зорилгоор оросын хилчид Керчийн хоолойгоор иргэний хөлөг онгоцууд явах замыг хааж,  Крымын гүүр хавийн нутаг дэвсгэрт оросын цэргийн нисэх онгоц, нисдэг тэргүүд эргүүл хийж эхлэжээ.

 

Оросын Аюулаас хамгаалах алба украины тэнгисийн цэргийн хүчний үйлдлийг зориудын өдөөн хатгалга гэж дүгнээд,  Киевийн эрх баригчид ингэхээр бэлтгэж байсан хөдөлбөргүй нотлох баримт  бий гэж мэдэгдсэн байна. Зохих материалыг удахгүй танилцуулах ажээ.

 

Киевийн эрх баригчид энэ будлианы хариуцлагыг шууд хүлээх ёстой, энэ бүхний цаана Киевийн дэглэмийг дэмждэг  өрнөдийн эзэд  нь байгаа гэдэгт Крымын тэргүүн Сергей Аксенов итгэлтэй байна. Украины цэргийн хөлөг онгоцууд Петр Порошенкогийн шууд завраар оросын хилийг хууль бусаар зөрчсөн бөгөөд тэр энэхүү  өдөөн хатгалга үйлдэхийг зөвшөөрөхдөө,  ийм байдлаар сонгуулийн өмнөх рейтингээ өсгөхөөр санаархаж  байгаа юм гэж олон шинжээч үзэж байна.

 

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөл тус орны нутагт 60 хоногийн хугацаагаар дайны  цагийн байдал зарлахаар шийдвэрлэжээ.  Одоо энэ шийдвэрийг Дээд рад батлах ёстой юм.

 

Түрүүнд нь Украины ерөнхийлөгч Петр Порошенко  дайны цагийн байдлыг сайшаахыг ардын депутатуудад хандаж  хүсчээ.  Тэр Facebook дэх өөрийн хуудсанд ингэж бичсэн байна. Энэхүү горим нь хүн амыг нэн даруй дайчилна гэсэн хэрэг биш, зөвхөн “эхний ээлжийн цэргийн үүрэгтнүүдийг” л бэлтгэх юм гэж тэр дурджээ.

 

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ХӨСҮТ-ээс мэдээлэл хийнэ
Өчигдөр 08 цаг 47 мин

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин