Сирийн Алеппод зуу гаруй хүн химийн зэвсгийн довтолгоонд өртжээ
Сирийн Алеппо хотод террористууд хлор бодис бүхий химийн довтолгоо хийсний улмаас 107 хүн өртсөн тухай “SANA” агентлаг мэдээллээ. Хордогсдын дотор эмэгтэйчүүд, хүүхдүүд олон байгаа бөгөөд амьсгал нь давчдах шинж тэмдэг ихээр илэрчээ. Зарим хүнийг эмнэлгүүдийн сэхээн амьдруулах тасагт хүргэсэн байна.
Идлибийн бүсэд буй террорист бүлэглэлүүд Алеппогийн баруун хойд дүүргүүд рүү 120 мм-ийн миномётоор хлор агуулсан бөмбөгөөр гал нээсэн аж.
Бөмбөгдөлтөд өртсөн дүүргүүдэд ОХУ-ын Зэвсэгт хүчний химийн мэргэжилтнүүд тусгай тоног төхөөрөмжтэй ирэн ажиллаж буй тухай “РИА Новости” агентлаг уламжиллаа.
Б.Туг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ