Ж.Оюунгэрэл, Д.Энхтүвшин нар "Шарк танк"-д оролцогчдыг шүүнэ

Гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой “Shark Tank” нэвтрүүлгийн шүүгчид солигджээ. Тодруулбал тус нэвтрүүлгийн шүүгчээр Хас Банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, “MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нар ажиллах ажээ. 

Урьд нь “Shark Tank” нэвтрүүлгийн шүүгчээр “Монгол базальт” компанийн захирал Л.Ариунболд, "Өгөөж чихэр боов" компанийн захирал С.Түмэнгэрэл нар ажиллаж байсан билээ.

Анх 2009 онд нээлтээ хийсэн тус нэвтрүүлэг нь 2001 оны “Мөнгөний барс” хэмээх япон нэвтрүүлгийн франчайз бөгөөд өдгөө хамгийн олон үзэгчтэй нэвтрүүлгүүдийн нэг болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ