Өчигдөр 673,051 ширхэг хувьцаа арилжжээ
2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр I, II, III ангиллын 22 хувьцаат компанийн 673,051 ширхэг хувьцаа арилжигдсанаас 6 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Ар Баянхангай' (ABH+12.50%) болон 'ЛэндМН ББСБ' (LEND+5.27%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Махимпекс' (MMX-13.30%) болон 'Жинст Увс' (JIV-7.50%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19345.19 нэгж болж 0.57 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,361,516,976,987.77 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ