Хүүхдийн парк ажиллаж эхэллээ

Гүүрэн гарц барихтай холбоотойгоор паркийн зүүн талын замыг хаасан учир хүмүүс зүүн хойд хаалгаар нь орцгоож байв. Энэ хэсэгт галзуу хулгана сүрдэм харагдах ч ажиллаагүй байлаа. Тоглоомууд 4000-5000 төгрөгийн үнэтэй аж. Нэг тоглоом дээр тоглоход хамгийн багадаа 4000 төгрөг төлөх тул хүүхдүүд 2-3 тоглоомыг тоглоод л бусдыг нь харж зогсоно.
Өнгөрсөн зургадугаар сарын 13-нд “Сансрын хөлөг” тоглоом эвдэрснээс гурван ч хүүхэд бэртэл авсан юм. Үүнтэй холбоотойгоор паркийн үйл ажиллагааг түр хугацаагаар хаах шийдвэр гаргасан ч энэ сарын 22-ноос ажиллаж эхэлжээ.
Одоогоор паркт 22 тоглоом ажиллаж байна. Энд байдаг тоглоомуудын дийлэнх нь Бээжингийн улсын үйлдвэрийн тоглоомууд аж. Харин хүүхэд бэртээсэн 'Сансрын хөлөг' тоглоомыг ашиглалтаас бүрэн гаргажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ