Өчигдөр 2,202,337 ширхэг хувьцаа арилжжээ
018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 2,202,337 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Жинст Увс' (JIV+8.64%) болон 'Мик Холдинг' (MIK+7.22%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Бөөний Худалдаа' (BHL-12.67%) болон 'Женко Тур Бюро' (JTB-10.11%) компанийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн багцын арилжаагаар 1,320 ширхэг үнэт цаасыг 138.9 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр 'TOP 20' индекс 19475.13 нэгж болж 1.14 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,366,977,994,710.56 төгрөг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ