Аж ахуй нэгж байгууллагын тоо 7,3 мянгаар нэмэгджээ

Статистикийн бизнес регистрийн санд 2018 оны 2 дугаар улирлын байдлаар 163.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 83.1 (50.9 хувь) мянга нь үйл ажиллагаа явуулж байна.

Статистикийн бизнес регистрийн санд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 53.9 (64.9 хувь) мянга нь Улаанбаатар хотод, 9.3 (11.2хувь) мянга нь Төвийн бүс, 9.1 (11.0 хувь) мянга нь Хангайн бүс, 7.4 (8.8 хувь) мянга нь Баруун бүс, 3.4 (4.1хувь) мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байна.

Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 85.8 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.3 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.9 хувь нь 20-49 ажиллагчидтай, 3.0 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай байна.

Үйл ажиллагаа явуулаагүй 80.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 42.6 (53.3 хувь) мянга нь үйл ажиллагаа эхлээгүй, 33.2 (41.5 хувь) мянга нь түр зогссон, 1.6 (2.0 хувь) мянга нь бүрэн зогссон, 2.6 (3.2 хувь) мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ