Дэлхийн эдийн засгийн гол эрсдэлийг нэрлэв

Санхүүгийн эмзэг байдал  нэмэгдэж, худалдаа болон геополитикийн түгшүүртэй байдал  ихсэж  байгаа  явдал, түүнчилэн тэгш бус байдал болон бүтцийн сул  өсөлт нь  одоо дэлхийн эдийн засгийн богино,   дунд хугацааны гол эрсдэл болж байна. Буэнос-Айрес хотод болсон G20-ийн сангийн сайд нар болон төв банкны тэргүүн нарын хуралдааны дүнгийн  тухай албан мэдээнд ингэж өгүүлжээ.

Дэлхийн эдийн засаг өссөөр байгаа ч,  хөгжиж буй орнууд зах зээлийн үнийн өөрчлөлт болон хөрөнгийн гадагшлах урсгалтай тэмцэж байна гэж “харийн” орнууд үзэж байна.  Үүний зэрэгцээ,  дэлхийн эдийн засгийн өсөлт тогтвортой байж,  сүүлийн арван жилд ажилгүйдлийн түвшин хамгийн бага байгааг тэмдэглэжээ.

Олон хөгжиж  буй эдийн засаг одоо өөрчлөгдөж буй гаднын нөхцөлд  илүү бэлтгэлтэй байна гэж баримт бичигт дурджээ.  Талууд  цаашид эрсдэлд   мониторинг хийж,   хэрвээ эрсдэл тодорхой болох аваас, арга хэмжээ авахаар тохиролцсон байна.

                                                                                                     С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ