“Монгол улсын санхүүгийн зах зээл-Хөгжлийн гарц” сэдэвт хурал болно

Монголбанк Санхүү эдийн засгийн их сургуулийн санхүүгийн удирдлагын тэнхимийн 25 жилийн ойн “Монгол улсын санхүүгийн зах зээл- Хөгжлийн гарц” сэдэвт эрдэм шинжилгээний хуралд хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Тус хурал 2018 оны тавдугаар сарын 25-нд зохион байгуулагдана.

Энэхүү хурлын зорилго нь төрийн болон санхүүгийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд хамтран Монгол улсын санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын талаар судалгаа шинжилгээний үр дүнд тулгуурлан хэлэлцэх, асуудал, гарц, шийдлийг тодорхойлох, санхүүгийн зах зээлийн хөгжлийн гарцыг тодорхойлсон зөвлөмж гаргах явдал юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ