Монголбанк 3.3 тонн алт худалдан авчээ
Монголбанк 2018 оны эхний дөрвөн сарын байдлаар 3.3 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 3 тонн алт авч байснаас 257 кг буюу 8 хувиар өсчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард худалдаж авсан алтны хэмжээ 988.8 кг-д хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс өсч, 27 хувь буюу 209.4 кг-аар илүү дүнтэй байгаа аж. Энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 102,536.15 төгрөг байв.
График 1. 1990-2018 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ
График 2. 2018 оны 4 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ