“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал” боллоо

Үндэсний хөгжлийн газар нь Соёл, урлагийн газар, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг/GIZ/-ийн ЭТИС хөтөлбөртэй хамтран “Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-ыг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тус хурлын зорилго нь “Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого” боловсруулах ажлын хүрээнд бүсчилсэн хөгжлийн онол арга зүйн олон улсын сайн туршлагаас суралцаж, санал солилцох, мэдлэгээ хуваалцах, хөгжлийн үзэл баримтлалаа тодорхойлоход нэгдсэн ойлголтод хүрэхэд оршино.

“Бүсчилсэн хөгжлийн онол практикийн олон улсын бага хурал”-д ОХУ, БНХАУ, ХБНГУ, БНЭУ, Япон Улсын эрдэмтэн судлаачид бүсчилсэн хөгжлийн онол арга зүй, сайн туршлага, цаашдын чиг хандлагын талаар өөрсдийн орны жишээн дээр харьцуулан судласан илтгэлүүд танилцуулагдаж харилцан санал солилцов. Мөн бүсчилсэн хөгжлийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг манай улсын тэргүүлэх эрдэмтэн, судлаачид оролцон харилцан санал солилцож нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Уг арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ-ын тамгын газар, ЗГХЭГ, салбарын яамдын бодлого төлөвлөлтийн газрын дарга нар, бүх аймгийн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлогын хэлтсийн дарга нар, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, их дээд сургуулийн багш, эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг нийт 250 гаруй төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцсон юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ