Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох зөвлөлийн гишүүдтэй уулзав

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамны дэргэдэх “Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөл”-ийн дарга Б.Сэргэлэнг тус зөвлөлийн гишүүдийн хамт хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Монголбанкнаас Нөөцийн Удирдлага, Санхүүгийн Зах зээлийн газрын захирал А.Энхжин, Эрдэнэсийн сангийн захирал П.Эрдэнэтуяа, Түүх, соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлөөс судлаач, эрдэмтдийн төлөөлөл оролцов.

Монголбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй түүхэн дурсгалт үнэт зүйлсийн зэрэглэлийг шинэчлэн тогтоох, мэргэжлийн шинэжилгээ, судалгаа хийх,үзэсгэлэн зохион байгуулах болон цаашид хамтран ажиллах талаар санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ