Он гарсаар 262 мянган тонн газрын тос олборложээ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2018 оны эхний улирлын салбарын статистик тоон мэдээллийг танилцууллаа.

Тухайлбал, 2018 оны эхний улирлын байдлаар аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 3.3 их наяд төгрөгт хүрчээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 72,2 хувийг уул уурхай, олборлох салбар эзэлж байна. Үүнээсуул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 2.4 их наяд төгрөг, металлын хүдэр олборлолт 1.3 их наяд төгрөгт хүрсэн үзүүлэлттэй байна.

Мөн 2018 онд 8.1 сая баррель буюу 1.1 сая тонн газрын тос олборлож 223.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.Үүнээс дөрвөн сарын байдлаар 1.93 сая баррельбуюу 262 мянган тонн тос олборлож, 1.85 сая баррель буюу 251 мянган тонн экспортолсон байна. Эхний улирлын байдлаар газрын тосны бүтээгдэхүүнээс улсын төсөвт 53.3 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд 126,6 мянган тонн буюу ердийн хэрэглээний 40 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 77, Аи-92 автобензин 30, дизелийн түлш 41, ТС-1 онгоцны түлш 29 хоногийн нөөцтэй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ