ББСБ-ууд хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлсээр байна

Санхүүгийн зохицуулах хороо банкнаас бусад санхүүгийн салбарт “чадавхжуулах” бодлого явуулж, энэ бодлогын дагуу банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ууд хувь нийлүүлсэн хөрөнгийнхөө хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлсээр байна.

ББСБ-ын дүрмийн сангийн хэмжээ, бүтэц, хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах бүрд Хороонд мэдэгдэж зөвшөөрөл авч байхаар Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан байдаг. Үүний дагуу ББСБ-уудаас ирүүлж буй хүсэлт болон холбогдох бүрдүүлбэрийг нягтлан шалгах, дүгнэлт өгөх ажлыг Хороо шуурхай зохион байгуулж байна.

Энэ оны гуравдугаар сард дор дурдсан 93 ББСБ-ын бүртгэлд Хорооны даргын тушаалаар өөрчлөлт оруулан шийдвэрлэснийг танилцуулж байна. Энд дарж үзнэ үү.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ