Монголбанк гуравдугаар сард 734 кг алт худалдан авчээ
Монголбанк энэ оны гуравдугаар сард иргэд, байгууллагаас нийт 734 кг алт худалдан авлаа. Ингэснээр алт худалдан авалтын дүн 2018 оны эхний гурван сарын байдлаар 2.3 тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөөд байна.
Энэ оны гуравдугаар сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын ханш бага байснаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 101,822.30 төгрөг байлаа.Монголбанкны алт худалдан авалтын дүн 2018 оны эхний улиралд харьцангуй бага байгаа нь шороон ордоос олборлолт хийдэг компаниудын ажил эхлээгүй, зөвхөн үндсэн ордын үйл ажиллагаа явагдаж байгаатай холбоотой юм.
Алт олборлолтын үйл ажиллагаа нь улирлын шинж чанартай бөгөөд жилийн 8, 9, 10 дугаар сард хамгийн идэвхтэй олборлолт явагддаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ