ОУВС-тай хамтарсан хөтөлбөрийн гурав дахь үнэлгээг баталжээ
Өнгөрсөн хоёрдугаар сард Жефф Готлеб ахлагчтай ОУВС-гийн ажлын хэсэг Улаанбаатарт ирж манай улстай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийнхөө гурав дахь шатны үнэлгээг хийсэн юм. Улмаар тухайн үнэлгээгээ захирлуудын зөвлөлдөө танилцуулан батлуулжээ. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
"Дөнгөж сая ОУВС-ын захирлуудын зөвлөл манай улстай хамтарч хэрэгжүүлж буй хөтөлбөрийн 3 дахь үнэлгээг баталлаа. Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааг, бодлогыг нь, гарсан үр дүнг нь ОУВС дэмжлээ. Сүүлийн 3 сарын дотор 1,2, 3 гээд бүх үнэлгээг батлууллаа. Эдийн засаг сэргэж байна" гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ