Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян үргэлжилж байна
Санхүүгийн тухай мэдлэг иргэн бүрт харилцан адилгүй байдаг. Банкны үйл ажиллагаа цахимжиж, иргэд банкинд заавал биечлэн очилгүйгээр цаг заваа хэмнэн компьютер, гар утас гээд өөрт хамгийн ойр цахим хэрэгслээ ашиглан дэлхийн хаанаас ч шилжүүлэг, төлбөр тооцоо, худалдан авалт гээд бүхий л санхүүгийн асуудлаа хялбархан, төвөггүй зохицуулах болсон нь хурдацтай өсөн нэмэгдэж буй технологийн дэвшил юм.
Банк санхүүгийн харилцаанд орж буй хэн болов ч санхүүгийн зохих мэдлэгтэй байж, өөрийгөө цахим халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай цэгцтэй ойлголтгүйгээс цахим төрлийн гэмт хэрэгт өртөх магадлалтай болжээ. Тиймээс ч санхүүгийн цахим хэрэглэгчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх асуудал өнөөгийн нийгэмд тулгамдаж буйасуудлын нэг болоод байна.
Үүнтэй холбоотойгоор Монголбанкны санаачлагаар 'Санхүүгийн хэрэглэгчийгхамгаалах аян'-ыг 2-р сарын 1-нээс 5-р сарын 31-ний өдрийг дуустал орон даяарзарласанбилээ.
Тус аянаар санхүүгийн хэрэглэгчдэд зориулан суурь мэдлэг олгож, эрх үүрэг хариуцлагыг нь ойлгуулан, гарч болох эрсдлээс өөрсдийгөө хамгаалах талаар олон талынмэдлэг олгох зорилготой бөгөөд ХААН Банкнаас харилцагчиддаа зориулан, санхүүгийн эрсдлээс хэрхэн сэргийлэх тухайд дараахзөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
- Хувийн мэдээллээ мессенжер чатаар хэн нэгэнд өгөхгүй байх
- Банкны тухай аливаа мэдээллийг зөвхөн албан эх сурвалжаас авах
- Цахим болон Мобайл банкныхаа нэвтрэх нууц үг, гүйлгээний нууц үгийг давхцуулахгүй байх /Цахим банкны нэвтрэх болон гүйлгээний нууц үг нь том жижиг үсэг, тоо, тэмдэгтээс бүрдсэн доод тал нь 8 тэмдэгт байна/
- Цахим болон Мобайл банкныхаа нууц үгийг 1-2 сар тутам сольж хэвших
- Банкны картаа бусдад болон итгэмжлэгдсэн бус хүнд дамжуулахгүй байх
- Өөрийн нэр болон гэр бүлийн гишүүдийнхээ нэрээр нууц үгээ хийхгүй байх
- Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн төрсөн он сар, өдөр, утасны дугаараар хийхгүй байх
Мөн цахим хуудас /Фейсбүүк, Твиттер, Инстаграм гэх мэт/-ны нууц үгтэй давхардуулахгүйбайхыг зөвлөж байна.
Түүнчлэн иргэд, харилцагчид банкны үйлчилгээтэй холбоотой ямар нэгэн эрсдэлд орсон байх магадлалтай нөхцөл байдал үүсвэл харилцагч банкныхаа албан ёсны хаяг, утсаар хандан асуудлаа яаралтай шийдүүлэх шаардлагатай. Тухайлбал, та ХААН Банкны харилцагч бол Харилцагчийн мэдээллийн төвийн 1800 1917 утсаар хандаарай.
Мөн банкны нэрийг ашиглан тан руу зээлийн хүсэлт, нууц үгээ явуулах хүсэлт гэх мэт и-мэйл болон мессенжер чат ирвэл хариулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Учир ньбанк хэзээ ч харилцагчийн хувийн мэдээлэл, нууц үгээ шинэчлэх, мэдээллээ илгээх хүсэлтийг утсаар болон и-мэйлээр асуудаггүй болно.
Та бүхэн хувийн мэдээллийн аюулгүй байдлаа нууцалж, цахим гэмт халдлагаас сэргийлээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ