Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээтэй болно
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн А/47 дугаар тушаалаар томилогдсон "Алтны нийлүүлэлтийн сүлжээг боловсронгуй болгох, орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" үүрэг бүхийн ажлын хэсгийн анхдугаар хуралдаан 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Хуралдаанаар "Орон нутагт алт сорьцлох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв байгуулах" байршлыг баталгаажуулж, ажлыг шуурхай зохион байгуулж оны эхний хагас жилд багтаан эхлүүлэх, цаашид алтны гарал үүслийг ил тод болгох чиглэлээр ажлын хэсэгт орсон төрийн байгууллагууд хамтран ажиллахаар болсон байна гэж Стандарт, Хэмжил зүйн газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ