34 компанийн 5,839,464 ширхэг хувьцаа арилжжээ


2018 оны гуравдугаар сарын 20-ны өдөр I, II, III ангиллын 34 хувьцаат компанийн 5,839,464 ширхэг хувьцаа арилжигджээ.

Үүнээс 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс 'Мерекс' (MRX+15.00%) болон 'Монгол Савхи' (UYN+14.98%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол 'Дархан Нэхий' (NEH-10.33%) болон 'Гермес Центр' (HRM-10.13%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр 'TOP 20' индекс 21383.19 нэгж болж 0.3 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,656,189,838,880 төгрөг боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ