Иргэдийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулжээ
Монголбанкны зээлийн мэдээллийн сангаас мэдээлэл солилцох хүрээнд зээлийн лавлагаанд тусгахгүй байх иргэний зарим мэдээллийн нөхцөлийг тодорхойлжээ. Уг арга хэмжээний үр дүнд 2018 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс өмнө зээл, төлбөрөө бүрэн барагдуулж дууссан чанаргүй зээлийн нэгээс дээшгүй түүхтэй буюу үүрэн болон суурин холбооны үйлчилгээний төлбөрийн зөрчил нь 90 хоногоос дээшгүй хугацаанд хэтэрсэн бол Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанд тусгагдахгүй байхаар уг тушаалаар зохицуулсан байна. Одоогийн байдлаар нийт 41085 иргэний мэдээлэл дээрх нөхцөлийг хангаад байгаа аж.
Монголбанк өнгөрсөн жил буюу2017 оны2 дугаар сарын 10-ны өдөр 25621 зээлдэгчийн зээлийн мэдээллийг лавлагаанд тусгахгүй байхаар зохицуулсан. Тус зохицуулалтад анх авсан зээлийн хугацаа нэг жилээс илүүгүй буюу зээлийн гэрээ нь нэг жил хүртэлх хугацаагаар байгуулагдсан, мөн хугацаанд олгогдсон зээл нь хөдөлмөрийн хөлсний доодхэмжээг 12 дахин нэмэгдүүлснээсихгүй, зээлдэгч нь зээлийн түүхэндээ зөвхөн нэг удаа эргэн төлөлтийн зөрчил гаргасан ч 2017 оны нэгдүгээр сарын 31-нээс өмнө бүрэн төлж дууссан зээлийн мэдээлэл хамрагдсан билээ.
Энэхүү арга хэмжээ нь харилцагчийн эрхийг хамгаалах, санхүүгийн үйлчилгээг иргэдэд тэгш хүртээх ач холбогдолтой бөгөөд банкны системийн зээлийн эрсдэлд сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр хэрэгжүүлж байгаа нэг удаагийн бодлогын арга хэмжээ болсон гэж үздэг.
Банк санхүүгийн байгууллагууд иргэд, аж ахуйн нэгжид зээл олгохдоо Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн лавлагаанаас шүүсэн мэдээлэлдээ үндэслэж шийдвэр гаргадаг. Хэрэв зээлдэгч ганц удаа, бага дүнтэй зээл авсан боловч хугацаа хэтрүүлж зээлээ төлсөн бол зээлийн мэдээллийн санд чанаргүй гэсэн ангилалд бүртгэгддэг.
Хэдийгээр зээлийн муу түүхтэй зээлдэгчид зээл олгохыг хориглосон хууль эрх зүйн зохицуулалт байхгүй боловч банк санхүүгийн байгууллагууд зээл эргэн төлөгдөхөд учирч болох эрсдэлээс сэргийлж зээл олгохоос татгалздаг учраас дахин зээл авахад хүндрэлтэй байдаг. Тиймээс өнгөрсөн оны гуравдугаар сард Монголбанкны зүгээс зээлийн мэдээллийн сангийн програмд өөрчлөлт оруулж, нэг жилээс ихгүй хугацааны зээлийн гэрээтэй, авсан зээлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээтэй зэрэг тодорхой нөхцөлийг хангасан зээлийн түүхийн мэдээллийг лавлагаанд тусгуулахгүй байх нэг удаагийн зохицуулалтыг хийсэн билээ.
Тодруулбал, ойролцоогоор 2.9 сая орчим хүртэлх төгрөг болж байгаа юм. Мөн иргэд зээлээ төлөхдөө хугацаа хэтрүүлсэн ч 2018 оны нэгдүгээр сарын 31-ний өдрөөс өмнө төлж барагдуулсан байх ёстой. Эдгээр шалгуурыг хангасан 25.621 мэдээллийг хязгаарлах зохицуулалтыг хийсэн. Тухайн үед ийнхүү нэг удаагийн арга хэмжээ авсан шалтгаан нь зээлдэгчийн хариуцлагатай холбоотой асуудал учраас үргэлжлүүлэх боломжгүй гэдэг тайлбарыг өгч байв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ