“Asia Finance 2018 Ulaanbaatar” чуулга уулзалт болно
“Asia Finance 2018 Ulaanbaatar” банк санхүү, хүний нөөцийн сургалт, арга зүйн чуулга уулзалт энэ жил анх удаа Улаанбаатар хотод энэсарын 24-ний өдөр, “Blue Sky Tower”-т зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээнд “Гүрэн Дээд Сургууль”-ийн урилгаар АНУ, Европ болон Азийн олон улсын санхүүгийн төвүүдтэй хамтран ажиллаж, үндэстэн дамнасан банк, санхүүгийн байгууллагуудад хүний нөөцийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг “Andrews Partnership” (http://www.andrews-partnership.com/) компанийн удирдлагууд хүрэлцэн ирж байгаа юм.
Уулзалтын үеэр тэд хөрөнгө оруулалтын банкер, санхүүгийн шинжээч, санхүүгийн менежер, PR, менежментийн чиглэлээр мэргэшсэн эсвэл суралцах чадвартай Монголын ТОП 500 залууст карьерынхаа цар хүрээг олон улсад тэлэх, Азийн санхүүгийн төвүүдэд ажиллах боломж, түүнд шаардагдах ур чадвар, хувь хүний шинж чанарын талаар хаалттай илтгэл тавина. Мөн Хонконг, Сингапур, Токио, Улаанбаатархотуудын төлөөлөл болсон 4 зочин илтгэгч нар Азийн бүс нутгийн мэргэжлийн онцлог, Монгол экспатын амьдралын хэв маяг, Монгол дах банкны салбарын карьерын ирээдүй зэрэг өргөн цар хүрээг хамарсан сэдвүүдээр үнэ цэнэтэй мэдээллийг хуваалцана.
Энэхүү арга хэмжээний үеэр оролцогч бүрийн бөглөж өгсөн CV дээр тулгуурлан 50 хүнийг сонгож дэлхийн шилдэг санхүүгийн байгууллага Goldman Sachs группын жишгээр Англи хэл дээр ярилцлага авах ба тэднээс шалгарсан залуусыг бэлтгэн, цааш Хонконг-д албан ёсны ажлын ярилцлагад орох хүртэлх боломжийг олгоно гэдгээрээ онцлогтой. Өөрөөр хэлбэл, уулзалтын шилдэг оролцогчдын хувьд олон улсын карьер хөөх эхний алхам нь тавигдах юм.
“Asia Finance 2018 Ulaanbaatar” чуулга уулзалт нь “Become a World-Class Banker” буюу “Дэлхийн энтэй банкер болцгооё” уриан дор зохион байгуулагдаж байна. Үүгээрээ “World-Class Financial Analyst + World-Class Manager=World-Class Banker” томьёоллыг танилцуулжбайгаа бөгөөд энэ нь дэлхийн энтэй санхүүгийн шинжээч болон дэлхийн энтэй менежерийн ур чадварыг хослуулан нэгтгэснээр бүрэн бэлтгэгдсэн дэлхийн энтэй банкер болох санааг дэвшүүлж байгаа юм.
Арга хэмжээний шилдэг нэг, идэвхтэй нэг оролцогчид 1 сая төгрөгийн үнэ бүхий “World-Class Banker”-ын нэг жилийн сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрх, 1000$-ын үнэ бүхий Харвард Менежмент хөтөлбөрийн сертификаттай сургалтанд үнэ төлбөргүй суралцах эрхийг тус бүр гардуулна.
Монгол залуусын мэргэжлийн замналд үнэтэй хувь нэмэр оруулах энэхүү чуулга уулзалтанд ур чадвараа дэлхийн тавцанд өрсөлдүүлж, ажиллах орчин, амьдрах хэв маягаа шинэчлэх хүсэлтэй залуу хүн бүр бүртгүүлэхэд нээлттэй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ