"Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” чуулган болно

"Монголын эрдэс баялаг-уул уурхай 2018” хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 22, 23-ны өдрүүдэд болох гэж байна.

Тус чуулганаар Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, эрдэс баялгийн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, төсөл, хөтөлбөрөө сурталчлах аж.

Мөн эрдэс баялгийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилго агуулж байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ