2017 онд ААН-ийн 20 хувь нь алдагдалтай тайлан гаргажээ
2017 оны гуравдугаар улирлын байдлаар татварын албанд тайлангаа ирүүлсэн аж ахуйн нэгжүүдийн 50 орчим хувь нь “Х” тайлан, 20 гаруй хувь нь алдагдалтай тайлан гаргажээ. Иймд Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж Х тайлан өгсөн аж ахуй нэгжээс улиралд 60 мянган төгрөгийн татвар авахаар төлөвлөж байна.
Үүнээс гадна эдийн засаг, бизнесийн орчны таагүй нөхцөлөөс хамаарч татвар төлөгч татвараа хуульд заасан цаг хугацаанд нь төлж чадахгүй хүндрэлтэй тулгарсан нөхцөлд тухайн аж ахуйн нэгжийн банкин дахь харилцах дансыг хаах зэрэг албадлагын арга хэмжээг хэрэглэхээс зайлсхийж, татвар төлөгч өөрөө цаашид татвараа бүрэн төлөх боломжтойгоо нотолсон тохиолдолд татвар төлөх хугацааг нь хоёр жил хүртэлх хугацаагаар сунгах боломжийг олгохоор төлөвлөж байгаа гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдэгдсэн.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ