Ч.Хүрэлбаатар: Татварын хуулийг шинэчлэх шаардлага бий болсон

Татварын хуулийн шинэчлэлийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болж байна. Хэлэлцүүлэгт татвар төлөгч аж ахуй нэгжийн төлөөлөл оролцож байгаа юм.

Хуулийн шинэчлэлийн талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар танилцуулга хийв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Татварыг шинэчлэх шаардлага бий болсон. Татварын ерөнхий хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон дагалдах 20 хуульд өөрчлөлт оруулна. Татварын багц өөрчлөлт хувийн хэвшил, аж ахуй нэгжийг дэмжих зорилготой” гэв.

Татварын хуулийн шинэчлэлийн зарчим нь:

  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг дэмжинэ.
  • Ойлгомжгүй хийдэлтэй, тодорхой бус заалтуудыг цэгцэлнэ.
  • Олон улсын татварын шинэлэг зарчмуудыг нэвтрүүлнэ.
  • Ил тод байдлыг хангана.
  • Татвар төлөгчийн эрх ашгийг хамгаална.
  • Татварын албыг чадавхжуулж, бэхжүүлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ