Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ буурчээ
Монголбанк 2018 оны хоёрдугаар сард /2 сарын 26-ны өдрийн байдлаар/ 390 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 741 кг алт авч байснаас 351 кг-аар бага буюу 47.4 хувиар буурчээ.
Энэ сарын байдлаар Лондонгийн үнэт металлын захын алтны ханш бага байгаагаас шалтгаалан 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 102,833.87 төгрөг байв.
Алт худалдан авах үнэ бага, алт олборлолтын хэмжээ бага байгаагаас шалтгаалан тус банкинд тушааж байгаа алтны хэмжээ буурчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ