Нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагджээ

2018 оны нэгдүгээр сарын байдлаар ипотекийн зээл 4,3 их наяд төгрөгт хүрч нийт 93147 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Мөн нэгдүгээр сард 497 зээлдэгчид 34,9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгожээ.

Үүнээс хугацаа хэтэрсэн зээл 2,2 хувь, чанаргүй зээл 1,8 хувь байна. Ипотекийн зээл бусад зээлийг бодвол харьцангуй эргэн төлөлт, чанар сайтай байдаг. Нэг зээлдэгчид дунджаар 70,3 сая төгрөгийн зээл олгож байгаа бөгөөд Улаанбаатарт дунджаар 80,4 сая, орон нутагт 44,2 сая төгрөгийн зээл олгосон байна.

Иргэд ихэвчлэн 40-60 метр квадраттай орон сууц сонгож байгаа бол 80 метр квадратаас дээш байр авч байгаа иргэд нийт зээлдэгчдийн 9,2 хувийг эзэлж байна.

Ипотекийн зээлд хамрагдсан нийт иргэдийн 64,1 хувь нь хоёр сая хүртэлх төгрөгийн өрхийн орлоготой байна. Мөн 73 хувь нь Улаанбаатарт байр авчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ