Банк хоорондын төлбөрийн системд шинэчлэл хийв

Монголбанк Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн “RTGS-/Банк сүлжээ/ системийн II үеийн шинэчлэл” дэд төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Ингэснээрбанк хоорондын их дүнтэй гүйлгээний RTGS /Банксүлжээ/ системийн II хувилбарт бүрэн шилжиж буй юм. Уг систем шинэчлэгдсэнээр банк хоорондын их дүнтэй гүйлгээнд хэд, хэдэн давуу талтайг албаныхан хэлж байна. Тодруулбал техник, тоног төхөөрөмжолон нөөц сервертэй болсноор системийн тасралтгүй ажиллагааг хангажээ.

Мөнөдөрт дамжуулах гүйлгээний тоо, чадамж өмнөхөөсөө гурав дахин илүү болж, банк хоорондын их дүнтэй гүйлгээг зохицуулахад илүү хялбаршсан аж. Түүнчлэн системийн мессежийн бүтэц ISO20022 стандарт, олон улсад мөрддөг IBAN дансны дугаарлалтад шилжсэн байна.

Монгол Улс анх 2009 онд банк хоорондын их дүнтэй гүйлгээний системд бодит цагийн горимоор ажиллах “RTGS” /Банксүлжээ/ системийг нэвтрүүлснээр банк хоорондын их дүнтэй гүйлгээг нэг бүрчлэн бодит цагийн горимоор гүйцэтгэж байв. Харинэнэ удаа тус системийг II хувилбарт шилжүүлснээр банк хоорондын төлбөр тооцооны шуурхай, найдвартай, тасралтгүй үйл ажиллагааг хангах, төлбөр тооцооны системийг хөгжүүлэх боломж бүрджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ