Зочид буудлын салбарын орлого 42.4 хувиар өсчээ
Нийтийн хоолны салбарын орлого 2017 оны эцэст 298.8 тэрбум төгрөгт хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос гаргасан тайланд дурджээ. Энэ нь өмнөх оноос 67.4 (29.1%) тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд:
- Рестораны орлого 26.0 (19.9%) тэрбум төгрөг,
- Захиалгат хоолны хүргэлтийн үйлчилгээ 25.6 (65.2%) тэрбум төгрөг,
- Кафены орлого 14.9 (50.1%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийтийн хоолны салбарын орлого өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 74.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 19.4 (35.4 %) тэрбум төгрөгөөр өсчээ.
-Зочид буудлууд өнгөрсөн онд 600.8 мянга зочин хүлээн авчээ-
Зочид буудлын салбарын орлого 2017 оны эцэст 151.9 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 16.2 (11.9%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Харин салбарын зардал 173.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 99.4 (36.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.
Зочид буудлын салбарын орлого 2017 оны дөрөвдүгээр улиралд 39.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.7 (42.4%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх улирлаас 14.0 (26.2%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Хүлээж авсан зочид 2017 оны эцэст 600.8 мянга болж, өмнөх оноос 97.8 (19.4%) мянгаар өсчээ. Нэг зочинд ногдох дундаж орлого 2017 онд 252.9 мянган төгрөг болж, өмнөх оноос 17.0 (6.3%) мянган төгрөгөөр өссөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ