МХБ-ийн ТОП 20 индексийн сагс шинэчлэгдэв
Монголын Хөрөнгийн Биржийн “Үнэт цаасны үнийн индекс тооцох тухай журам” шинэчлэгдсэнтэй холбогдуулан ТОП 20 индексийгбүрдүүлэх үнэт цааснуудыг дараах байдлаар сонгон шалгаруулсан бөгөөд I, II ангиллын индексийг тухайн ангиллыг бүрдүүлж байгаа үнэт цааснуудаар тооцохоор болсон тухай МХБ мэдээллээ.
Нэг, Хоёрдугаар ангилал гэдэг нь:
Хувьцааны бүртгэлийн I ангилалд бүртгүүлэх үнэт цаас гаргагч дараах нөхцөл, шалгуур хангасан байна.
Үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 5.000.000.000 /таван тэрбум/ төгрөгөөс дээш байх. Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 25 - аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх, эсхүл тухайн компанийн хувьцааны хагас жилээрх арилжигдсан үнийн дүн нь биржээр арилжаалагдсан хувьцааны нийт арилжааны үнийн дүнгийн 5 - аас доошгүй хувь байх. Үнэт цаас нь Бирж ээр 2 - оос доошгүй жил арилжигдсан байх.
Харин хувьцааны бүртгэлийн II ангилалд бүртгүүлэх үнэт цаас нь дараах шалгуур Хангасан байна. Үнэт цаасыг арилжаанд оруулах өдөр тус компанийн зах зээлийн үнэлгээ нь 1 000 000 000 /нэг тэрбум/ төгрөгөөс дээш байх. Үнэт цаас гаргагчийн гаргах нийт хувьцааны 15-аас доошгүй хувийг олон нийтэд санал болгосон байх ёстой ажээ.
2017 оны үзүүлэлтээр ТОП-20 индексийн сагсыг шинэчлэхэд өмнөх сагсанд багтаж байсан 18 компани хэвээр үлдэж, “Багануур”, “Женко тур бюро” ХК-иуд хасагдаж шинээр “Мик холдинг”, “Шивээ овоо” ХК-иуд нэмэгдэн шинэчилсэн сагсыг бүрдүүлж байна.
ТОП-20 индекс нь нийт салбараас сонгосон зах зээлийн үнэлгээ хамгийн өндөр 20 компани энэ индекст ордог болно.
ТОП-20 индекс:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Зах зээлийн үнэлгээ | Арилжаанд орсон өдөр /121 өдөр/ | Өдрийн дундаж гүйлгээ |
---|---|---|---|---|---|
1 | APU | АПУ | 294,342,724,940 | 118 | 5,113,000 |
2 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 69,959,794,900 | 100 | 3,969,744 |
3 | GOV | ГОВЬ | 79,181,418,750 | 108 | 2,700,256 |
4 | TCK | ТАЛХ ЧИХЭР | 18,559,735,390 | 67 | 2,183,528 |
5 | NEH | ДАРХАН НЭХИЙ | 21,556,840,500 | 58 | 1,606,535 |
6 | MNP | МОНГОЛ ШУУДАН ХК | 11,507,443,109 | 74 | 21,693,442 |
7 | BNG | БАЯНГОЛ ЗОЧИД БУУДАЛ | 17,768,730,000 | 36 | 1,460,910 |
8 | SUU | СҮҮ | 44,087,040,000 | 115 | 1,119,989 |
9 | HRM | ГЕРМЕС ЦЕНТР | 13,344,455,870 | 39 | 1,109,703 |
10 | SHG | ШАРЫН ГОЛ | 27,968,165,500 | 32 | 996,943 |
11 | EER | АРИГ ГАЛ | 8,002,436,000 | 45 | 1,298,615 |
12 | MMX | МАХИМПЕКС | 10,451,982,750 | 54 | 638,346 |
13 | ADL | АДУУН ЧУЛУУН | 5,672,347,200 | 60 | 585,896 |
14 | UID | УЛСЫН ИХ ДЭЛГҮҮР | 22,600,019,900 | 78 | 580,848 |
15 | BAN | БАГАНУУР | 30,227,754,000 | 56 | 569,981 |
16 | MIE | МАТЕРИАЛИМПЕКС | 12,313,854,000 | 34 | 542,515 |
17 | RMC | РЕМИКОН | 4,878,126,768 | 43 | 1,573,281 |
18 | MRX | MEPEKC | 3,900,300,000 | 31 | 542,136 |
19 | HGN | ХӨХ ГАН | 6,783,210,441 | 66 | 504,950 |
20 | BUK | УБ-БҮК | 59,854,112,500 | 34 | 364,998 |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ