Таван толгой ХК 141 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй Таван толгой ХК-ийн 2017 оны санхүүгийн тайлан гарчээ.
Компани өнгөрөгч онд 428 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого олсон нь 2016 оныхоос 2.4 дахин өссөн үзүүлэлт юм. Харин орлогын татварт 48 тэрбум төгрөг төлж тайлант хугацаанд нийтдээ 141 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ.
2016 онд компани нийт ашгийнхаа 85 хувийг (45.9 тэрбум төгрөг, нэгж хувьцаанд 872 төгрөг) ногдол ашиг хэлбэрээр тарааж байсан. Харин 2017 оны ашгаас хэчнээнийг ногдол ашиг хэлбэрээр тараах нь сонирхол татаж байна.
Дашрамд дурдахад 2011 онд тус компаний хөрөнгийн бирж дээрх үнэлгээ 569 тэрбум төгрөгт хүрч нэг ширхэг хувьцааны үнэ 1.4 сая төгрөгөөр арилжаалагдан, нэг ширхэг хувьцаандаа 130,000 төгрөгийн ногдол ашиг тарааж Монголын хөрөнгийн биржийн түүхэнд дээд амжилтыг тогтоож байсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ