Эдийн засгийн коридор бий болгох хүрээнд АХБ-аас дэмжлэг хүсчээ

Монгол Улсын Засгийн газар Эдийн засгийн коридор бий болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас дэмжлэг хүсчээ. Мөн Азийн хөгжлийн банкнаас хувийн салбарт олгодог санхүүгийн бүтээгдэхүүн болоод санхүүжилтийн хэлбэр, үйл ажиллагааны чиглэлийг эрчимжүүлэхэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр эхэлсэн боловч төлөвлөгөөт хугацаандаа дуусгаж амжихгүй нөхцөл байдал үүссэн гурван төсөл байгаа аж. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн загвар эмнэлгийн барилга, баруун бүсийн босоо тэнхлэгт ОХУ-БНХАУ-ыг холбосон автозам, Дархан-Уул аймгийн цэвэрлэх байгууламжийн төсөл багтаж байгаа юм. Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Азийн хөгжлийн банк Монгол Улсад 1.9 тэрбум ам.долларын санхүүжилтээр боловсрол, эрүүл мэнд зэрэг олон салбарт 310 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ