"Шатахууны үнийг хүчээр барьсан учраас тэсрэлт болж байна"

Эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч клуб"-ээс "Шатахууны үнэ ба Эдийн засагт үзүүлэх үр нөлөө" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үеэр МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав шатахууны үнэ яагаад ингэж нэмэгдэх болсон талаар импортлогчдыг төлөөлж хэлэхдээ “Сүүлийн 10 жилийн хугацаанд шатахууны үнийг хүчээр барьсан учраас ийнхүү тэсрэлт болж байгаа юм. Үнийг төр зохицуулах гэж оролддогоос үүдэн импортлогчид лиценз хураах вий, хаах вий гэсэн айдастай байгаа. Тиймээс чөлөөт зах зээлд шилжүүлж үнэ чөлөөлөхийг импортлогчид шаардаж байна” хэмээжээ.

Харин энэ сарын 25-нд ОУВС-ийн төлөөлөгчидтэй уулзах үеэр татварын асуудлыг эргэн харна гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ