PDAC-2018 чуулганд уул уурхайн салбарын төлөөлөгчид оролцоно

Канадын хайгуулч, олборлогчдын холбоо /PDAC-Prospectors and Developers Association of Canada/-ноос жил бүр зохион байгуулдаг PDAC олон улсын чуулга уулзалт, үзэсгэлэн, хөрөнгө оруулагчдын энэ удаагийн уулзалт 2018 оны гуравдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Торонто хотноо зохион байгуулагдана.

Дэлхийн хамгийн томд тооцогдох энэхүү уул уурхайн чуулга уулзалтад дэлхийн 130 орны 24,000 гаруй төлөөлөгчид оролцоно.

Гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, баримталж буй бодлого, хөтөлбөрөө сурталчилж, мэдээлэл өгөх өргөн боломж олгодог уг арга хэмжээнд төр, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид оролцох бэлтгэл ажлыг хангаж эхэллээ.

Энэ хүрээнд Торонто хотод гуравдугаар сарын 04-ний өдөр Монгол Улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын орчин, төрөөс баримталж буй бодлогынталаар хөрөнгө оруулагчдад мэдээлэл өгөх зорилго бүхий “Mongolia Mining 2018”форум зохион байгуулах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ