Олимп, наадмын багийн ахлагчдыг сонголоо

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд хоёр хоногийн өмнө хуралджээ.

Тус хурлаар 'Ашгабат-2017' Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон дүнгийн талаар Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш мэдээлэл хүргэсэн байна. Мөн 'Пёнчан-2018' Өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Б.Бат-Эрдэнэ, 'Жакарта-2018' Азийн наадмын Монголын багийн ахлагчаар Ц.Сандуй, 'Буэнос-Айрос-2018' Залуучуудын олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Т.Амаржаргал, 'Тайчунь-2019' Зүүн Азийн залуучуудын наадмын Монголын багийн ахлагчаар А.Ганбаатар, 'Лозанн-2020' Залуучуудын өвлийн олимпийн наадмын Монголын багийн ахлагчаар Ч.Амарсанаа нарыг томилж, МҮОХ-ны одоо хийгдэж байгаа болон цаашид хийгдэх ажлын талаар хэлэлцжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ