ДАШТ-ээс Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ

Жүдо бөхийн 2017 оны залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -57кг-д зодоглосон ОУХМ Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд 2015 оны залуучуудын дэлхийн аварга Фүнокүва Харүкад цэвэр ялагдлаа.

Тэрбээр эхний тойрогтоо Колумбын бөх В.Кейлаг цэвэр ялж улмаар Унгарын Озбас Сзофиг вазари үнэлгээгээр ялсан. Австрийн жүдоч Асиминаггуравдугаар тойрогт мөн л цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Казахстаны Карчаева Аидаг цэвэр буулгасан юм.

Улмаар хагас шигшээд 2015 оны өсвөрийн ДАШТ-ий мөнгөн медальт Хорватын Тихея Тополовцтой барилдаж нэмэлт цагт торгуулиар ялсанаар аваргын төлөө гарсан ч Японы Дэлхийн аваргыг барсангүй.Монгол Улсын залуучуудын шигшээ баг ДАШТ-ий эхний хоёр өдрийн дараахь байдлаар нэг мөнгө, хоёр хүрэл, нэг шагналт тавдугаар байрт шалгарсан амжилт үзүүлээд байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ