Боулингийн аваргууд тодров
Монголын боулинг сонирхогчдын холбооноос хоёр дахь жилдээ зохион байгуулж байгаа үндэсний лигийн багийн тэмцээний хоёрдугаар тойргийн шигшээ тоглолт Big bowling төвд өчигдөр /2017.10.18/ боллоо. Тэмцээнд 14 баг оролцож 4 хэсэгт хуваагдан өрсөлдсөн бөгөөд шалгарсан хоёр баг цааш хасагдах журмаар тоглож аварга баг тодорлоо.
Тэмцээний цом, алтан медалийн эздээр Ц.Батжаргал ахлагчтай З.Гэрэл, Х.Хишигбат нарын бүрэлдхүүнтэй баг шалгарлаа. Мөнгөн медалиар Ц.Лхасүрэн ахлагчтай. С.Дэлгэрцэцэг С.Сумъяабаатар нарын баг шалгарч энгэрээ мялаасан байна. С.Батзориг С.Хандаа Г.Хүрэлбаяр нарын баг хүрэл медалийн эзэд болжээ. Тэмцээний шагналын сан 1 сая төгрөг байлаа. Энэ тэмцээний онцлог нь өмнөх тэмцээний аваргууд хэсгээсээ шалгарч чадсангүй шинэ аварга тодорч,онооны хувьд ойролцоо өрсөлдөөн ихтэй тоглолтууд олон болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ