Д.Сумъяа Абу Дабигийн Гранпри тэмцээнд оролцоно

Энэ оны аравдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Жүдо бөхийн дэлхийн чансааны оноо олгох Абу Дабигийн Гранпри тэмцээн болох юм. Энэхүү тэмцээнд 50 улсын 304 жүдоч зодоглохоор мэдүүлгээ илгээжээ. Харин манай улсаас найман жүдоч энэ дэвжээнд барилдах аж.

Тухайлбал, эрэгтэйчүүдийн 60кг-д гавьяат тамирчин Г.Болдбаатар, 66кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг, ОУХМ Г.Хэрлэн, 73кг-д ОУХМ Г.Одбаяр 81кг-д ОУХМН.Дагвасүрэн, ОУХМ Г.Отгонбаатар нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 52кг-д Б.Хорлоодой, 57 кг-д МУГТ Д.Сумъяа нар оролцохоор болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ