Бөхчүүдэд допингийн талаар сургалт өгч байна
Монголын үндэсний бөхийн холбооноос санаачлан бөхчүүдийн дунд допингийн мэдээлэл олгох, сөрөг талыг ойлгуулах сургалтыг зохион байгуулж эхэлжээ.
БСШУСЯ, Биеийн тамир, спортын газар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран зохион байгуулж буй цуврал сургалтыг эхнийхийг аравдугаар сарын 07, 11-нд явуулсан бол одоо аравдугаар сарын 18, 25-нд үргэлжлэх юм байна. Сургалт Спортын төв ордны А зааланд болох ба бөхчүүд, бөхийн дэвжээний багш нарыг хамрагдахыг уриалжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ