Э.Батмагнай үндэсний бөхийн өсвөрийн улсын аварга боллоо

Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ амралтын өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод боллоо. 21 аймаг, есөн дүүргээс шалгарсан хөвгүүд 16, 17, 18 гэсэн гурван насны ангилалд хүч үзэв.

Хөвгүүдийн бага буюу 16 насанд чөлөөт бөхийн энэ жилийн өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадам, Дарма Жанаев, Түмэн Жаргаловын нэрэмжит ОУТ, Жон Петерсоны нэрэмжит тэмцээний аварга Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай 29 барилдаанаас 27 даваагаар улсын аварга боллоо.

Түүнчлэн энэ насанд өсвөр үеийн УАШТ, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хүрэл медальт, Налайх дүүргийн тамирчин Б.Балжинням хүрэл медаль хүртэв. 50 жилийн түүхтэй энэхүү тэмцээнээс чөлөөт бөхөөр хичээллэж хүч үзэж явсан олон шилдэг бөхчүүд амжилтын гараагаа эхлүүлж байсан түүхтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ