Баянзүрх хайрханы барилдаанд О.Хангай түрүүлжээ
Баянзүрх хайрханы хишиг чансаа өндөр 128 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд боллоо.
Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын шинэ залуу харцага О.Хангай түрүүлж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Б.Бат-Өлзий үзүүрлэв. Их шөвөгт улсын арслан П.Бүрэнтөгс, улсын начин Э.Даш нар шалгарчээ.
Түрүүлсэн бөх дөрөв, үзүүрлэсэн бөхөд хоёр сая төгрөгөөр шагнажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ