Бөхийн шинэ журмыг энэ сарын 8-аас хэрэгжүүлнэ
МҮБХ-ноос аравдугаар сард зохион байгуулах барилдааны хуваарийг танилцуулж байна.
- Аравдугаар сарын 07
14.00 цагаас улиралд тутамд зохион байгуулагддаг Аймгийн начин цолтой бөхчүүдийн намрын нээлтийн барилдаан - Аравдугаар сарын 08
14.00 цагаас Баянзүрх хайрханы хишиг Улс, аймгийн алдар цолтой, чансаа өндөр 128 бөхийн барилдаан - Аравдугаар сарын 14
12.00 цагаас Нийтийн монгол шандастан болон өсвөр бөхийн намрын улирлын барилдаан - Аравдугаар сарын 15
14.00 цагаас Аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчүүдий 256 бөхийн ээлжит барилдаан - Аравдугаар сарын 21
12.00 цагаас Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан - Аравдугаар сарын 22
14.00 цагаас Улсын начин цолны хүндэтгэлийн Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан
Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид саяхан Үндэсний бөхийн барилдаанд улсын цолтой бөхчүүдийн оролцоог нэмэгдүүлэх тухай журам баталсан билээ. Бөхчүүдэд босго тогтоож, болзол тавьж буй журмыг аравдугаар сарын 8-наас мөрдөж эхлэх юм.
Бөхчүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа уг дүрмийг дэмжих хүмүүс байгаа ч хуваарьт барилдааны 50 хувьд заавал барилдаж байж наадамд барилдах эрх авах бөхчүүдийн насыг 30-34 гэж заасан нь шүүмжлэл дагуулж байгаа. Тийм байр суурьтай бөх сонирхогчдын хувьд “Бөхийн найраа, дүрэм, журам зөрчсөн, барилдаан будилаантуулсан тохиолдлыг ихэвчлэн 35-аас дээш насны бөхчүүд гаргадаг, заал танхимын барилдаанд тогтмол барилддаггүй” гэж үзэж байгаа юм.
ШИНЭ ЖУРМААР БӨХЧҮҮДЭД ТАВЬЖ БУЙ ШААРДЛАГА
Наадмаас наадмын хооронд болох заалны барилдаанд улсын цолтой бөхчүүдийн заавал оролцох барилдааны хувийг дараах байдлаар тогтоосон. Барилдааны жилийн дүнгээр тодорхой шалтгаангүйгээр барилдвал зохих хувьдаа хүрч барилдаагүй бөхийг улсын наадамд барилдуулахгүй юм.
- 35-аас дээш настай бөхчүүд барилдаанд тааллаараа оролцон барилдана.
- 30-34 настай бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 50 хувь /10 удаа/-д оролцон барилдана.
- 29 ба түүнээс дооших насны бөхчүүд МҮБХ-ноос гаргасан албан ёсны хуваарьт барилдааны 70 хувь /14 удаа/-д оролцон барилдана.
Гэмтэж бэртсэн тохиолдолд: Гэмтэл бэртэлтэй бөхчүүд Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны мэргэжлийн эмчийн албан ёсны актаа, хувийн гачигдалтай бөхчүүд нотлох баримт бичгээ тухайн барилдааны өмнө МҮБХ-нд албан ёсоор өгсөн тохиолдолд барилдаанд оролцоогүй гэж үзэхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ