Чөлөөт бөхийн жингийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэх чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн ангиллын жин тус бүрийн өөрчлөлтийг албан ёсоор баталлаа.

Залуучууд, 23 хүртэлх насны ангилалын эрэгтэй бөхчүүд насанд хүрэгчидтэйгээ адил 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125, эмэгтэйчүүдийн ангилал мөн адил 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг-ын жинд өрсөлдөнө. Харин өсвөр үеийн тамирчид ирэх жилээс хөвгүүдийн 41-45, 48, 51, 55, 60, 65, 71, 80, 90, 110, охид 36-40, 43, 46, 49, 53, 57, 61, 65, 69, 73 кг-ын жинд өрсөлдөхөөр болжээ.

Эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 кг-ын жин олимп хөтөлбөрт багтсан байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ