Хөлбөмбөгийн шигшээ баг Тайванийг зорилоо
Монгол Улсын хөлбөмбөгийн насанд хүрэгчдийн шигшээ баг аравдугаар сарын 05-нд Тайванийн шигшээтэй нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр /2017.10.03/ эх орноосоо мордлоо.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан насанд хүрэгчдийн шигшээ баг ахлах дасгалжуулагчийнхаа хамтаар анхны албан ёсны тоглолтоо хийнэ. ӨМХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар шигшээ багийнхныг хилийн дээс алхахын өмнө уулзав.
'Тайванийн шигшээ баг сүүлийн хугацаанд багаараа бэлтгэл хийж, тэмцээн уралдаанд орж байгаа хүчирхэг баг хэдий ч “Талын хөх чононууд” эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй байж, өөрсдөдөө итгэх юм бол хожиж чадна' гэдгийг Майкл Вайсс дасгалжуулагч онцолжээ.
Монголын шигшээ Тайванийн багтай нөхөрсөг тоглолт хийхээс гадна аравдугаар сарын 15-23-ны хооронд хамтарсан бэлтгэл хийх аж.
Дасгалжуулагч Майкл ВайссМХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, ЕНБД Ө.Шижир
СЭТГЭГДЭЛ БИЧИХ